Тэвчээр
Алдартай каратеч болох нь
Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав, ээж, гэр бүлийхэн нь энэ
хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй
тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн
сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш
хөлслөв. Багш нь анхны хичээл дээр хүнээ баруун гараараа бариад эргүүлэн
унагаах мэхийг зааж өгчээ. Тэгээд 2 дахь, 3 дахь ер нь бүх хичээл дээр
энэ хөдөлгөөнийг л давтан хийлгэсээр байв.
Нэгэн гайхамшигтай өдөр багш нь гартаа түүнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг нь зөвшөөрсөн бичиг барьсаар хүрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгүй харин дараагийн өдөр тэмцээн дээр анхны өрсөлдөгчтэйгээ тулалдахаар рингэнд гарахын өмнө багшдаа “Багш аа би зөвхөн ганцхан хөдөлгөөн мэднэ. Мэдээж би ялагдах байх” гэж хэлэхэд багш нь “Чи зөвхөн хөдөлгөөнөө л хий” хэмээн хариулжээ. Гэтэл Мицуми мэдэх ганц хөдөлгөөн хийсээр л байгаад эцсийн тоглолт хүртэл амжилт байгуулав. Эцсийн тоглолтонд түүний өрсөлдөгч түүнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц хөдөлгөөнөө хийж түүнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гүйж очоод “Багш аа би зөвхөн ганц л хөдөлгөөн мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай хирнээ аварга болчихлоо. Энэ юу болоод байгааг би ойлгохгүй байна” гэхэд багш нь түүн рүү харж инээмсэглэн хэлсэн нь:”Чиний хийсэн хөдөлгөөн бол каратегийн хамгийн хэцүү хөдөлгөөнүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ баруун гараас барих...”
No comments:
Post a Comment